• Эхлэл
  • “Итгэл” УСК “Audience Award” шагналын эзэн болжээ

“Итгэл” УСК “Audience Award” шагналын эзэн болжээ

2016/11/03

Монголын кино урлагын салбар хөгжиж байгааг үзэгчид хэлж байна.

Сүүлийн жилүүдэд кино урлаг эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үзэгчид өмнө нь гадаадын киног шимтэн үздэг байсан бол өнөөдөр Монгол киног сонгон үзэх болжээ.

Энэ нь тус салбарын хөгжил эрчимтэй байгааг харуулж буй хэрэг.

Мөн тус салбар хөгжиж байгаагын илрэл "Итгэл" УСК болоод байна. Тус кино “Asian world film festival 2016” наадмаас “Audience Award” шагнал хүртжээ. 

Тодруулбал, “Оскар”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган,” School house’’-ийг үүсгэн байгуулагч Феррис зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид хүндэт гишүүнээр нь сонгогдон ажилладаг “Азийн дэлхийн шилдэг кино наадам” өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 1-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Энэ жил манай улсаас энэхүү кино наадамд “Итгэл”, “Ээж” кинонууд оролцож, Азийн шилдэг бүтээлүүдтэй өрсөлдсөн юм.

Тэгвэл монголчуудаа төлөөлөн очсон манай уран бүтээлчид зорилгоо биелүүлжээ. Монголын кино урлаг дэлхийд дахин үнэлэгдэж, “Итгэл” УСК “Asian world film festival 2016” наадмаас “Audience Award” шагналын эзэн болсон байна. 

Энэ удаагийн наадамд Ази тивийн 50 гаруй орны кино уран бүтээлчид оролцож, долоон номинацид өрсөлдсөн бөгөөд “Итгэл” кино үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр ийн шалгарсан байна. 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин