"Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал /2016.11.02/ болж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээ баталгаажуулжээ.
Өмнө нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 51 хувийг эзэмшигч талын У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүнээр томилоод байсан юм.
Мөн засгийн газраас Сангийн сайд асан Б.Болорын гаргасан холбогдох тушаалуудыг хүчингүй болгосноор 49 хувийн төлөөлөл болон ТУЗ-д сонгогдоод байсан "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон, “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нарын эрх түдгэлзээд байсан юм.
Харин /2016.11.02/ хуралдаанаар 49 хувийг эзэмшигч талын ТУЗ-ийн гурван гишүүн болон төрийн 51 хувийг төлөөх дөрвөн ТУЗ-ийн гишүүнийг албан ёсоор баталгаажуулсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна