• Эхлэл
  • Бараа үйлчилгээний урсгал зардлыг бууруулна

Бараа үйлчилгээний урсгал зардлыг бууруулна

2016/11/04

Төсвийн байнгын хорооны үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Ингээд 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон нэг ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90.758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх саналууд дэмжигдлээ.

Мөн “Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум төгрөгөөр, Эрдэнэт- Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилж, 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг ихэнх гишүүд дэмжсэн байна.

Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах өөрчлөн байгуулах, үндсэн чиглэлийг үргэлжлүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах хэлэлцүүлэх зэрэг төсвийн орлого нэмэгдүүлэх санал гарав.

Түүнчлэн төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэлээр бүх шатны ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцын бараа үйлчилгээний урсгал зардлыг 27,762.0 төгрөгөөр бууруулахыг ч дэмжлээ.

Үүний зэрэгцээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны орон тоог 50 хувиар багасгаж, урсгал зардлыг 765.0 сая төгрөгөөр бууруулах зэрэг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжсэн юм.


Сэтгэгдэл байхгүй байна