• Эхлэл
  • ”Монгол шуудан”-г нээлттэй дуудлага худалдаанд оруулна

”Монгол шуудан”-г нээлттэй дуудлага худалдаанд оруулна

2016/11/04

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол шуудан", "Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иудыг хувьчлах асуудлыг хэлэлцлээ.

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2015 оны долдугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтын 4 дүгээр зүйлд “Монгол шуудан”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг нэмэхээр тусгасан байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна