• Эхлэл
  • Таван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ

Таван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ

2016/11/05

Авлигатай тэмцэх газар 2016 оны аравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 28 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 4 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 18 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 65 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлж, 56 хэрэгт нь мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.

Эх сурвалж: АТГ


Сэтгэгдэл байхгүй байна