• Эхлэл
  • Зуны дугуйтай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

Зуны дугуйтай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

2016/11/07

Зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тээврийн хэрэгслийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ. 

Учир нь цас орж хальтиргаа гулгаа үүссэн, сүүдэртэй хэсэгт замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг авах болсон байна. 

Орон нутагт Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан, Хэнтий аймагт халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж  аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна. 


Сэтгэгдэл байхгүй байна