• Эхлэл
  • Гурван иргэний амийг аварчээ

Гурван иргэний амийг аварчээ

2016/11/08

Хүйтний улирал эхэлж гэр хорооллын айл өрхүүд түлээ, нүүрснийхээ асуудлыг шийдэх цаг туллаа. Яг энэ үеэр уурхайн үйл ажиллагаа идэвхждэг гэхэд болно.

Харин үүнтэй холбоотой осол гарах асуудал ч мөн хөндөгдөж байгаа юм.

Өчигдөр /2016.11.07/ өглөөний 09 цаг 43 минутанд Уул уурхайн аврах ангид уурхайн амны тунель нурж хувиараа нүүрс олборлож байсан гурван хүн дарагдчихлаа гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу аврах ангийнхан ослын газарт очиход хайгуул хийхэд уурхай налуу ам 20 метрийн гүнд нуралт үүсч хоёр бэхэлгээний нуруу тасарч нурлын цаана гурван иргэн дарагдсан байдалтай байсныг аврах байгынхан шуурхай ажиллан, уурхайн нурлыг сэтэлж трубагаар агааржуулалт хийн бэхэлгээ тавьж, 15 метр/куб нурсан шороог 20 метрийн гүнээс дээш ковшоор зөөвөрлөж, нурангид дарагдсан гурван иргэнийг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл байхгүй байна