• Эхлэл
  • “Үндэсний чанарын чуулган 2016” болно

“Үндэсний чанарын чуулган 2016” болно

2016/11/09

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Стандарт, Хэмжил Зүйн Газар, Европын холбооны “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хамтран “Үндэсний чанарын чуулган 2016” арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 

Үүнтэй холбоотой албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 

Уг чуулганы үеэр итгэмжлэл, баталгаажуулалт, тохирлын үнэлгээний болон зөвлөх компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэнг зохион байгуулах ба Үндэсний чанарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болох юм.

Энэ жил “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Үндэсний чанарын чуулганыг "ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЬЕ" уриан дор зохион байгуулагдах аж.

Чуулганаар удирдлагын тогтолцооны олон улсын чиг хандлага, үйл ажиллагааны засаглал, чанарын дэд бүтцээр экспортыг дэмжих боломж, МУ-ын Үндэсний чанарын хөтөлбөр ба үйл ажиллагааны төлөвлөгөөг бизнес эрхлэгчдэд танилцуулах ба энэ чиглэлээр харилцан мэдээлэл туршлага солилцох юм байна. 

Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг "Энэ жилийн хувьд гурван шагналын эзэнг тодруулна. Үүнд, Шилдэг бүтээгдэхүүн, шилдэг байгууллага, шилдэг үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг шагналын эзнээр сонгоно. Уг шагналын гол зорилго нь хэрэглэгчдэд найдвартай, баталгаатай бүтээгдэхүүнээр үйлчилдэг ААНБ-ууд, мөн үйл ажиллагаа нь Олон улсын стандартг нэвтрүүлж тодорхой үр дүнд хүрсэн байгуулагыг тодорхойлж олон нийтэд таниулах юм" гэв. 

Ч.Гэрэл


Сэтгэгдэл байхгүй байна