• Эхлэл
  • Маргааш замын хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ

Маргааш замын хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ

2016/11/11

Их британийн элчин сайдын яамнаас зохион явуулж буй “INSPIREME FESTIVAL” соёлын өдөрлөгийн хүрээнд 2016 оны арваннэгдүгээр сарын 12-ны “БЯМБА” гарагт 12-14 цагийн хооронд Bentley, Land rover, Mini cooper загварын автомашинуудын цуваа Сүхбаатарын талбайгаас Гандантэгчилэн хийд, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Е-mart худалдааны төв, Сүхбаатарын талбай, Шангрила төв маршрутаар явах тул тухайн замуудад түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт хийхийг мэдэгдэж байна гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл байхгүй байна