2016 оны 11-р сарын 2-р долоо хоногт хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн мэдээллийг хүргэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар махны дундаж үнэ 25 төгрөгөөр буурсан байна. Харин манжингийн үнэ 505 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Махны дундаж үнэ: Хонины ястай нэг килограмм мах дунджаар 3885 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5370 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 20 төгрөгөөр, үхрийн цул мах 0.4 хувиар буюу 25 төгрөгөөр буурсан байна.
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөг байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 65 төгрөг, хонины цул махны үнэ 1.4 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5300 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ: Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо: Байцаа 1.2 хувиар буюу 10 төгрөгөөр буурч, харин манжин 49.5 хувиар буюу 505 төгрөгөөр өсчээ.
Сэтгэгдэл байхгүй байна