• Эхлэл
  • Өнөөдөр 10 цагт зам нээгдэнэ

Өнөөдөр 10 цагт зам нээгдэнэ

2016/11/14

Өнгөрсөн амралтын өдөр их хэмжээний цас орж нийслэлийн ойролцоо зам даваанд хальтиргаа гулгаа үүссэн байна.

Айцын даваа, Морингийн даваа зэрэг газруудад хальтиргаа гулгаа ихээр үүсч зорчиход хүндрэлтэй болсон мөн хотын хойд хэсэг СБД-ийн нутаг дэвсгэр Хандгайт орчимын зам хаагдсан байна.

Хот тохижилтын газар, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Зам арчлалтын газрууд хамтран шуурхай ажиллаж иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхээр ажиллаж байна.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагаас 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоогоод байна.

Иргэдэд онц шаардлагагүй бол хотоос гарахгүй байхыг анхааруулж байна. 


Сэтгэгдэл байхгүй байна