Өнгөрсөн жилүүдэд залуучууд ахмадуудад ихэд шүүмжлүүлсэн.
Өнөө үеийн залуучууд ажил голдог, ажлын байраа гадныханд алдаж байна, залхуу хойрго гэхчилэн зэмлэл олонтаа хүртсэн.
Харин юм өөрчлөгдөж Монгол залуусаар бахархах ахмадууд цөөнгүй боллоо.
Залуусын нийгэмд хандах хандлага сайнаар өөрчлөгдөж байгаа ч ажлын байрны хувьд гадныханд ажлын байраа алдсаар байгаа гэхэд хэлсдэхгүй.
Гэртээ ажилгүй байгаа олон хүн бий. Тэдний ихэнх хувь их дээд боловсролтой залуус байгаа юм. Нэг газар ажилд орох гэхээр хэлний мэдлэг дутмагаас шалгуурт тэнцэхгүй тохиолдол бий. Мөн зарим компаниудын ажилчдын ихэнх хувь нь гадаадууд байгаа юм.
Тэгвэл Монгол улсад ажиллах гадаад ажилчдын тоог тухайн байгууллагын нийт ажилтнуудын таван хувиас хэтрэхгүй байхаар Засгийн газраас тогтоосон байна.
Тогтоосон квотын 50 хүртэлх хувьтай тэнцэх гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрлийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, 50-иас дээш бол Засгийн газар шийдэж байхаар болжээ.
Энэ оны аравдугаар сарын байдлаар 11072 гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа аж. Энэ нь өнгөрсөн оныхоос 33 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2015 онд 43 тэрбум төгрөг төвлөрсөн бол энэ онд 37.8 тэрбум төвлөрүүлэх ёстой. Үүнээс аравдугаар сарын байдлаар 12 тэрбум төгрөг төвлөрчээ.
Сэтгэгдэл байхгүй байна