АНУ-ын Лас Вегас хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпт тэргүүлж, хамгийн олон медалийн эзэн болсон Монголын баг тамирчид өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө эх орондоо ирлээ. Монголынхоо нэрийг дэлхийн оюуны олимпод цууриатуулсан 7-24 насны 14 тамирчны бүрэлдэхүүнтэй манай баг тамирчид 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл нийт 15 медаль хүртэж дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ. Монголын багийн дийлэнх нь буюу 11 нь медаль хүртсэн, тэдгээрийн 13 нь 18 хүртэл насны багачууд бөгөөд тэр дундаа 16 хүртэл насныхан ийнхүү насанд хүрэгчидтэй өрсөлдсөн нь өнөөдөр дуулиан тарж байна. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:
1. Их Мастер С.Цогбадрах (24 нас) /2012 оны олимпийн рекорд эзэмшигч/
2. ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) /2014 оны өсвөрийн дэлхийн аварга/
3. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас) /2015 оны өсвөрийн дэлхийн аварга/
4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) /Америкийн нээлттэй тэмцээний аварга/
5. ОУ-ын мастер Т.Энхжин (18 нас) /Тайваны нээлттэй тэмцээний аварга/
6. Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч/
7. ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) /Дэлхийн аваргын хүрэл медаль (өсвөр нас)/
8. Н.Намуундарь (12 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч (бага нас)/
9. М.Тамир (12 нас) /Тайваны нээлттэй тэмцээн аварга (бага нас)/
10. Б.Бат-Эрдэнэ (12 нас) /Туркийн нээлттэй тэмцээний аварга/
11. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/
12. Б.Биндэръяа (8 нас)
13. Д.Гэрэлт-Од (8 нас)
14. Б.Энхлүүн (7 нас)
Түүнээс гадна 14 тамирчин 15 медаль хүртэж, дээд амжилтуудыг эвдсэн нь гайхам амжилт бөгөөд медаль аваагүй гурван тамирчин маань ч дэлхийн олон шилдгүүдийг ардаа орхин шагналт байрт шалгарч хүчтэй өрсөлдөгчид гэдгээ харуулсан байна.
Тус олимпод Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 27 орны 167 шилдэг тамирчид ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.
Багийн ахлах дасгалжуулагч Х.Хатанбаатар
-Тус тэмцээнд манай багийн 14 тамирчдаас Медаль авч чадаагүй тамирчид маань мөн л Бидний багийн хувцаслалтанд онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлсэн оюуныг дэмжигч "Оюуны Ундраа Групп"-ын хамт олонд болон "Шилмэл загвар" ХХК-д талархсанаа илэрхийлье! Мөн цаг үргэлж бидэнд урмын үг хайрлаж дэмждэг тамирчдынхаа гэр бүл, байгууллагын хамт олон, Монголчууддаа баярлалаа.
Мөн биднийг Лас Вегас хотод байх хугацаанд санаа тавьж тусалж дэмжиж байсан тус хотод ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүддээ талархаж байна.
Тамирчдаа цаг наргүй бэлдэж амжилтынх нь үндэс болсон академийн багш нар, хичээл зүтгэлийнхээ үр шимийг үзэж буй тамирчдадаа дахин баяр хүргэе!
Ингээд бид 40 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 539 болгон дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосоор байна хэмээн баярт мэдээг уламжилсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна