• Эхлэл
  • Зорчигчдын аюулгүй байдал жолоочоос хамааралтай

Зорчигчдын аюулгүй байдал жолоочоос хамааралтай

2016/11/16

Өнгөрсөн амралтын өдөр нийслэлд их хэмжээний цас орж зам талбайн халтиргаа гулгаа нэмэгдсэн.

Энэ хэрээр замын хөдөлгөөний ачаалал ч мөн эрс нэмэгдсэн билээ.

Ингээд зогсохгүй хүйтний эрч чангарч байгаа энэ үед том оврын нийтийн тээврийн автобуснууд ялангуяа тролейбуснууд хөлдөх тохиолдол гарч байгаа нь замын хөдөлгөөний ачаалалд нөлөөлж буй аж.

Энэ сарын 14 буюу даваа гаригт нийслэлийн төв зам ямар ч хөдөлгөөнгүй болтлоо түгжирсэн. Оройн 17 цагт ажлаасаа тарсан иргэд гэртээ 22 цагт орох жишээний.

Мөн үүний хажуугаар жолооч нарын тэвчээргүй, бүдүүлэг зан авир бусдын эрүүл мэндийг хохироож байгаа тухай иргэд хэлж байна. Нийтийн тээвэртэй холбоотой иргэдээс ирэх гомдлын ихэнх нь жолоочтой хамааралтай байдаг аж.

Зорчигч автобусанд сууж /бууж/ амжаагүй байхад хөдөлгөөнөө эхлүүлдэг. Энэ үед зорчигч автобусны хаалганд хавчуулагдах, эсхүл автобусны шал болон шатан дээр халтирч унан гар хөлөө гэмтээж байгаа юм.

Энэ үед зорчигчид болгоомжтой байхыг жолоочид анхааруулахад бүдүүлэг авираа гарган хэлэх хэлэхгүй үгээр доромжилж эхэлдэг аж. Ийн хүний амь насыг эрсдэлд оруулаад зогсохгүй доромжилдог байдлаа хэдий болтол үргэлжүүлэх вэ? гэдэг асуулт байсаар байна. 

Тэгвэл нийтийн тээврийн автобустай холбоотой зам тээврийн хоёр осол /2016.11.15/ гарчээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, МУБИС-ийн баруун урд уулзварт “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Daewoo BS106” автобусны жолооч Г нь явган зорчигч Н /22 настай эм/ нарын хоёр хүнийг мөргөж гэмтээсэн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг, Нарантуул зочид буудлын урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Daewoo BS106” автобусны жолооч О нь явган зорчигч Б гэх 46 настай эмэгтэйг мөргөж гэмтээжээ.

Үүнээс гадна өчигдөр орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүний амь нас эрсдэж, хоёр хүн гэмтсэн аж. Эл осол Завхан аймгийн Дөрвөлжин сумын замд гарсан бөгөөд “37-05 УНБ” улсын дугаартай “Toyota Crown” автомашин онхолдож, 47 настай эрэгтэй амиа алдсан байна. Түүнчлэн хоёр хүн  сумын эмнэлэгт яаралтай түргэн тусламжаар хүргэгджээ.

Дээрх осолтой холбогдуулан Замын цагдаагийн албанаас орон нутгийн замд болон нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар зорчигчдын амь насыг эрсдүүлэхээс урьдчилан сэргийлж, болгоомжтой, замын хөдөлгөөний дүрмээ баримталж оролцохыг анхааруулж байна.

Салбарын зүгээс дээрх асуудалд анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй гэдгийг иргэд сануулж байна.

Иргэд,

- Жолооч нар үргэлж утсаараа ярьж явдаг. Тэгээд болоогүй тамхиа минутын зайтай угсруулаад суунаглуулаад явдаг. Заримдаа хүн багатай бол буудал дээрээ зосдоггүй. Зорчигч бууж амжаагүй байхад хаалга хаасан хаагаагүй хамаагүй хөдөлдөг.  Хамгийн эрсдэлтэй том зөрчил нь согтуу байж шугаманд явж байдаг. Энэ чинь олон хүний амь нас яригдаж байгаа хэрэг.  Үүнд дарга нар нь хариуцлага тооцох хэрэгтэй. Ямар ч шаардлага хангаагүй соёлгүй бүдүүлэг, хариуцлаггүй жолооч нар ард түмэнг зөөж байна. Маш том эрсдэл. 

- Нялх хүүхэд тэвэрч явахад сандал дээр сууж амжаагүй байхад хурдтай хөдөлж хүүхдээ тэврээд шалан дээр нь унаж байна. Хүмүүс хүн уначихлаа аятайхан яв гэхээр хэл амаар доромжилно. Энэ байдал аль эртнээс л байсан. Улс орон хөгжөөд байхад энэ салбарынхан л хөгжихгүй байгаа юм. Ядаж л соёлтой байх хэрэгтэй. Хөгшин залуугүй харааж цүхээд байхаар ямар олиг байна вэ? Жолооч нарыг сургалтад суулгаж соёлтой болгох шаардлага зайлшгүй байгаа юм. 

Ч.Болор


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 11 сарын 21
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 11 сарын 21