Сүүлийн жилүүдэд цэцэрлэг сургуулийн хүрэлцээ муугаас болж багагүй асуудал үүсээд байсан. Гэсэн хэдий ч жил ирэх тусам цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг хамруулж байгаа ба бүгдийг хамруулаагүй ч тал хэсгийг нь цэцэрлэгтэй болгосон хэмээн иргэд ам сайтай байна.
Оочирлон байж хүүхдээ цэцэрлэгт өглөө гэх эцэг эхийн тоо ч буурах хандлагатай байгаа гэхчилэн цэцэрлэгийн барилгын ажилыг магтах нь цөөнгүй болжээ.
Гэхдээ үлдсэн хүүхдүүдийг гэрт нь цоочлуулсаар байхгүйн тулд дахин цэцэрлэг барих шаардлага бий.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах Тагнуулын ерөнхий газрын эзэмшиж байгаа хоёр давхар, 546 ам.метр талбай бүхий барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж ажиллуулахыг холбогдох хүмүүст даалгасан байна.
Ингэснээр тагнуулын байгууллагын албан хаагчдын 150 орчим хүүхэд цэцэрлэгт явах боломж бүрдэх аж. Тус байгууллагын нийт албан хаагчдын 80 гаруй хувь нь залуу гэр бүл бөгөөд 2-5 настай 350 орчим хүүхэд байдгаас 40 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна.
Засгийн газар хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавин “Байгууллагын цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дүнд одоогоор яам, агентлагийн албан хаагчдын 230 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаад буй ажээ.
Энэ мэтчилэн ажлууд хийгдэж байгаа нь сайн хэрэг. Иргэд үүнд ам сайтанй байгаа юм.
- Цэцэрлэггүй гэртээ үлдэж өдөржин айдастай байдаг хүүхдүүд өрөвдмөөрр байдаг. Байгууллага нь ажилчдынхаа хүүхдэд анхаарал хандуулж цэцэрлэг барих нь зөв гэж бодож байна.
- Энэ жилийн хувьд харьцангуй хэл ам багатайгаар хүүхдээ цэцэрлэгт оруулсан. Бусад эцэг эх ч ийм бодолтой байгаа байх. Өмнөх жилүүдэд асуудал хүнд байсан. Хүүхдээ цэцэрлэгт оруулж ажил хиймээр байдаг. Гэтэл цэцэрлэгийн хүүхдийн тоо хэтэрсэн, харъяа бус, хандивын мөнгө төлөх гэх мэт хүндрэл байдаг. Хүүхдийн тоо хэтэрсэн нь багш нарийн хувьд ачаалал ихэсч байгаа хэрэг. Тэдэнд ч мөн хүндрэлтэй байдаг гэж ойлгож байна. Гэхдээ нийгэм ийм байхад тоо хэтэрсэн ч хамаагүй хүүхэд бүрийг алагчилгүй хүлээж авч буй цэцэрлэг цөөнгүй болсон нь сайн хэрэг юм.
- Зөвхөн тагнуулын байгууллагын албан хаагчдын хүүхдүүд бус бусад байгууллага ч гэсэн ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж дээрх шиг ажил хийх хэрэгтэй. Жил ирэх тусам цэцэрлэг сургуулийн асуудал яригдаж байна. Энэ асуудал шийдэхэд ААНБ-уулагууд ажилчиддаа зориулж цэцэрлэг байгуулах тухай бодож үзэх хэрэгтэй гэж бодож байна.
Сэтгэгдэл байхгүй байна