• Эхлэл
  • П.Очирбатыг цэцийн гишүүнээс чөлөөлөв

П.Очирбатыг цэцийн гишүүнээс чөлөөлөв

2016/11/17

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2016.11.16/ хуралдаанаар энэхүү томилгооны асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нь томилгооны хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж дараагийн хүнийг томилох болсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн цэцийн үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийх шаардлагатай гэдгээ илэрхийлээд ажлын туршлагын хувьд хангалттай тул дэмжиж байна гэсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Шударга үнэний төлөө ажиллаарай" гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Цэцийн оронтоо найм байгаад байх шиг байна. Орон тоог нь ес болгож бүрэн бүрэлдэхүүнээрээ нь ажиллуулах хэрэгтэй" гэв.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 96 хувь нь дэмжигдэв. Үүнээс гадна П.Очирбатыг цэцийн гишүүнээс чөлөөлөв.


Сэтгэгдэл байхгүй байна