Өчигдөр /2016.11.17/ орсон цас өнөөдөр өглөө үргэлжлэн орсон байна.
Цас их хэмжээгээр орсон тул зам талбай халтиргаа гулгаа ихэсч буй энэ үед жолооч болон явган зорчигчид анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.
Өнгөрсөн долоо хоногт өнөөдрийнх шиг халтиргаа гудгаа үүссэнтэй холбоотой зам талбайг хааж байсан ч энэ удаа хаасангүй.
Хөдөө орон нутгийн зам нээлттэй байгаа тухай албаныхан мэдээлж байна. Тодруулбал,
Эрдэнэсант АЗЗА, Хархорин АЗЗА, Багануур АЗЗА, Хөвсгөл АЗЗА байгууллагуудын хариуцдаг замуудад халтиргаа гулгаатай байна. Гэхдээ одоогийн байдлаар зам даваа хаагдаагүй, тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж.
Харин УБ-Арвайхээр чиглэлийн замд ПК70-284 км-ийн хооронд цас орж байна мөн Ховд аймаг, Алтайн нуруу, Бага улаан даваа, Бодончийн хавцал, Алтай, Үенч, Булган-Улсын ил хүртэл их хэмжээний цас орсон, цасны зузаан 40-50см, Зудын байдалтай байна.
Увс аймаг Ялаатын орчимд цас их орсон, Баянхонгор аймаг, Баянбулаг, Жаргалант сумдын нутгаар бага зэргийн цас орж байна. Төв, Өмнөговь аймгийн чиглэлд цас орж эхэлж байна. Хойд чиглэлд Баруунхараа, Бороогийн даваа гулгаатай.
Завхан аймаг Ганцын болон Загастайн даваат орчим гулгаа үүссэн байгаа тул орон нутгийн замд зорчих жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангуулж, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах, замын нөхцөлд үзэгдэх орчинг зөв тооцоолж, тохирох хурдыг сонгох, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, иргэд зорчигчид хувийн бэлтгэлээ сайтар базааж, дулаан хувцаслаж замд гарахыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна