Улаанбаатар хотын нийтийн тээвэр “ухаалаг” системд шилжээд, багагүй хугацааг ардаа орхижээ.
Гэвч нийтийн тээвэртэй холбоотой хэл ам тасралтгүй үргэлжилсээр л байна.
Угтаа бол юм хөгжих тусам соёлжих ёстой. Гэтэл энэ салбарынхан соёлжих, хулгай хийхээ ч болихгүй бололтой гэхчилэн иргэд ярьж байна.
Өмнө нь автобус кондуктортай байхад соёлгүй бүдүүлэг гэхчилэн шүүмжилдэг байсан. Харин одоо соёлгүй жолоочийг шүүмжлэх иргэд цөөнгүй болжээ.
Ийн шүүмжлэлд өртөх байдлыг тэд өөрсдөө бий болгодог байна.
Мөн хууль чангарах тусам хулгайн арга нарийсна гэгчээр нийтийн тээврийнхний хулгайн арга нарийссаар байна.
Кондуктартай байх үеийг эргэн саная.
Тэр үед кондукторууд орлогоосоо багагүй хувийг биедээ нууж завшдаг байсан. Нийтийн тээврийнхэн ийн мөнгө завшдгийг мэдэх хойно. Үе үе шалгалт явууллдаг. Ингэж шалгахад агдах тэр үед кондукторын бүх л зүйлсийг шалгадаг байжээ. Шалгалтаар шүдэнзний хайрцаг, оймс, гуталны түрүү, дотуур өмд, левчик, гутлын улавч гээд хүний санаанд оромгүй газар хулгайн мөнгөө нуусан байдгыг илрүүлж байжээ. Тэд орлогын ихэнх хувийг завшдаг байсан аж.
Кондукторуудын хулгай нийтийн тээврийн орлогод сөргөөр нөлөөлдөг байсан нь мэдээж. Тэд хулгай хийдэг байсан аль хэдийн нотлогдсон буюу ухаалаг системд шилжиж кондукторгүй болсоны дараа орлого эрс нэмэгдсэн тухай албаныхан мэдээлж байсан.
Ингээд зогсохгүй цалин бага орлого муу гэхчилэн шалтаг хайж ажилт хаялт хүртэл зарлаж сүржин байдлыг бий болгож байсан удаатай.
Нийтийн тээврийн жолооч кондукторууд цалингаас гадна хулгайн аргаар өөрсдийгөө цалинжуулдаг байсан гэдэг нь нотлогдсон.
Ухаалаг системд нэвтэрснээр кондуктор жолооч нар бэлэн мөнгөтэй харьцах нь багасч автобус компаниудын ашиг орлого нь эрс нэмэгдсэн.
Гэсэн хэдий ч хууль чангарах тусам хулгайн арга нарийсан гэгчээр жолооч нар гар дээр бэлэн мөнгө хурааж. зальдах болжээ.
Ухаалаг системд шилжсэний дараа сурсан зангаа тавьж чадахгүй жолооч нар мөнгөний хайрцагнаас орлогын мөн л ихэнх хувийг хулгайлж, үйлдэл дээрээ баригдан ажилгүй болох тохиолдол цөөнгүй гарсан.
Харин сүүлийн үед жолооч нар зорчигчдыг мөнгөний хайрцагт мөнгөө хийх үед “нааш нь өгчих” гэхчилэн гар дээр бэлэн мөнгө хураах болов. Тухайн жолоочоос яагаад мөнгийг хайрцаг руу хийх бус жолооч авч байгаа тухай лавлахад “Чамд хамаагүй, чимээгүй хойшоо яв” гэхчилэн зандардаг байна.
Ингээд зогсохгүй өдөржин шугаманд явахдаа зорчигчдоос бэлэн мөнгө хураачихаад орой орлого тушаахаас өмнө бааз дээрээ очилгүй камергүй газар зогсч мөнгөний хайрцагнаас хулгайгаа үргэлжлүүлэн хийдэг байна.
Мөнгөний хайрцагнаас хэрхэн мөнгө гарган авах арга нь маш нарийн. Энэ нь хэд хэдэн төрөлтэй байх бөгөөд багажнууд хүртэл өвөрмөц байна. Үүнд,
- Буузны чимхүүр
- Шугам, Скоч
- Тоос сорогч ордог байна.
Буузны чимхүүрээр мөнгийг чимхэж авдаг бол шугамаар, шугамны гадуур скоч ороож наалдамхай хэсгийг гадна талд нь гарган ороогоод шугамаа мөнгөнийы хайрцаг руу хийгээд гаргаж ирэхэд мөнгө бөөн бөөнөөрөө наалдсан байдалтай гарч ирдэг байна.
Харин тоос сорогчоор соруулах нь арга нь сүүлийн үеийн арга аж.
Энэ мэтчилэн тэдний хулгайн арга улам нарийссаар байгаа бөгөөд ханаж цадахаа мэдэхгүй жолооч нар цалин бага хэмээн гомдоллосоор л байна. Мөн цалин бага учир цагаасаа өмнө ажил тардаг гэхчилэн тайлбарлаж байгаа нь хачирхалтай. Автобуснууд угтаа бол 22 цагт хүртэл үйлчилгээнд явах ёстой байдаг ч сүүлийн үед 21 цагийн үед сүүлийн аютобус явж байх жишээний. Үүнийгээ тэд цалинтай холбон тайлбарладаг байна.
Ийн хулгай хийж буй жолооч нарт сахилгын арга хэмжээ авдаг тухай албаны хүн хэлж байсан. Гэсэн хэдий ч үнэн ч шударгаар ажиллаж буй жолооч байгаа юу гэдэг эргэлзээтэй асуудал.
Дээрх асуудалд иргэд ийн хандаж байна. Иргэд,
- Тамхи татаж, утсаар ярьж, хоорондоо уралдаж зорчигчдоо шалан дээр хэвтүүлэх шахам явдаг жолооч нарыг эрхийг нь хасах хэрэгтэй. Олон хүний амь нас хамаатай. Мөн хулгай хийж байгааг нь өөхшүүлж буй дарга нар нь буруутай. Хатуу арга хэмжээ аваад явах ёстой. Дур нь хүрэхээр ажлаа хийгээд дургүй нь хүрэхээр ажил хаялт зарладаг. Цалингаа нэмүүлэх гэж ажил хаядаг. Гэтэл зорчигчтой соёлтой харьцдаггүй, орлогоосоо хулгай хийж байгаа хүмүүс цалин нэмүүлж яах гэж байгаа юм. Өөрсдөө өөрсдийгөө орлогоосоо дур мэдэн цалинжуулдаг хүмүүс. Үүнд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.
- Оройн 20-21 цагийн үед автобуснууд буулаа гээд хоосон давхилдаад явчихдаг. Автобусны буудал дээр автобус хүлээсэн хүмүүс дүүрэн, тэгээд ганц нэг автобус ч юм уу троллеибус ч юм уу ирж бүгдийг нь чихэлдүүлэн ачина. Зарим хүмүүс таарсан автобусандаа сууж дамжихаас өөр аргагүй болдог. Ер нь нийтийн тээврийн унаагаа нэмэх хэрэгтэй. Явж явж нөгөө хэдэн микро цагдаагаас нуугдан барин явж аминд ордог.
- Хяналтын нэртэй хэдэн хэрүүл хийдэг хүүхнүүдийг автобусны урд талын сандал дээр хэдэн цаг суусны төлөө цалинжуулах юм. Ямар их мөнгөтэй байгууллага вэ? Одоо зорчигчид харин ч мөнгөө шаардуулахгүй төлөөд байгаа болсон. Энэ нь соёлжиж байгаагийн илрэл. Харин жолооч, хянагч нар хэзээ соёлжих вэ? орлого мөнгөнөөсөө хулгай хийнэ, зорчигчдыг бүдүүн нарийн гэхчлэн хэл амаар доромжилно. Мөн автобусны бохир байдал хэрээс хэтэрээд байгаа. Нэг хүний өдөржин сандал дээр суулгаж хотоор зугаалуулсаны төлөө цалинжуулж байхаар автобус цэвэрлүүлсэнийхээ дараа цалинжуулвал ямар вэ? гэдгийг болох хэрэгтэй.
- Урт конвейртэй болгох нэг талдаа зүгээр. Мөнгөний савны амыг таглаад. Жолооч нар урт төмөр утсаар гогодож мөнгийг нь авдаг гэж нэгэндээ сайрхан ярьж байхыг сонссон юм байна. Ичих зовохоо мэдэхгүй цалин авна, хулгай хийнэ. Арга хэмжээ авч үнэн ч шударгаар ажиллах жолоочийг ажилд авбал аяндаа хулгай хийхээ болино. Ажлаасаа халагдаж хоолноосоо салахгүй гэсэн дээ ухаарах биз.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна