• Эхлэл
  • “SWING & TWIST NIGHT PARTY”-д урьж байна

“SWING & TWIST NIGHT PARTY”-д урьж байна

2016/11/21

“SWING&TWIST NIGHT PARTY”  2016 оны арваннэгдүгээр сарын 29-нд UB JAZZ Club-t болох гэж байна.

Дээрх үдэшлэг нь маш онцлог юм байна. Юу вэ гэхээр, энэ үдэш охид дэрэвгэр хормойтой даашинзаар, харин эрчүүд мөрөвчтэй өмд, эрвээхэй зангиагаар гангарах гэнэ. Ийм байдлаар хувцасласан үйлчлүүлэгчид бүтэн оройжин амьд хөгжмийн аянд бүжиглэн хамтдаа доргих гайхалтай үдэш байх ажээ.

Бүсгүйчүүд SWING даашинз өмсөх дуртай ч хаана өмсөх вэ гэж эргэлздэг. Тэгвэл яг яг энэ үдэш таньд зориулагдах хүссэн даашинзаа өмсөх боломж бүрдэж байна.

Мөн энэ үдэш дуучин Оюундарь хүрэлцэн ирж өөрийн уран бүтэээлээсээ хүргэх аж.

Хэзээ, хаана: Хүүхдийн 100 хуучнаар Брау-Хаус – UB JAZZ CLUB

Холбоо барих утас -80119011 , 80119001

Дашрамд, Дэрэвгэр хормойтой даашинз, эрвээхэй зангиатай эсвэл мөрөвчтэй үйлчлүүлэгчид таксгүйгээр хүндэт зочин болон урилгаар орох болно. Харин энгийн хувцастай ирвэл такс - 5000₮ юм байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин