Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам ес дэх удаагаа Монгол Улсад айлчлах гэж байна. Тэрээр өнөөдөр орой буюу арваннэгдүгээр сарын 18-ны 20.00 цагийн орчимд Улаанбаатарт бууна гэж байсан. Тэгвэл далай ламын буух цаг урагшилж, 16.00 цагт "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардахаар болжээ.
XIV Далай ламын Монголд хийх айлчлалын хөтөлбөр
Арваннэгдүгээр сарын 19-ны өдөр /Бямба гараг/
13:05-13:15 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт ард түмэн сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлнэ. /МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд/
Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр /Ням гараг/
09:30-11:30 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хувраг сүсэгтэн олонд Богд ламын ван, Жигжидийн цэван айлдана. /11В ра1асе/
13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн номын айлдвар үргэлжилнэ. /IIВ ра1асе/
Арваннэгдүгээр сарын 21-ны өдөр /Даваа гараг/
09:30-11:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хуврагууд болон Их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг явагдана. /Соёлын төв өргөөнд/
13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хуврагууд болон Их дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг үргэлжлэн явагдана. /Соёлын төв өргөөнд/
Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр /Мягмар гараг/
09:00-11:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшид Хүндэт докторын цол гардуулна. /ХААИС/
13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзах уулзалт болно. /Соёлын төв өргөөнд/
Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр /Лхагва гараг/
07:45-08:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш сэтгүүлчдийг хүлээн авч, уулзалт хийнэ. /Их Тэнгэр цогцолборт/
08:45 цагт Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үднэ.
Сэтгэгдэл байхгүй байна