• Эхлэл
  • 100 сая төгрөгийн азтан тодорлоо

100 сая төгрөгийн азтан тодорлоо

2016/11/21

НӨАТ-ын урамшууллын системийн Ebarimt сугалааны 17 дахь тохирол өчигдөр /2016.11.20/ орон даяар явагдлаа.

Сугалааны тохиролд аравдугаар сарын 1-31 хоорондох НӨАТ-ын баримт хамардагдсан бөгөөд 100 сая төгрөгийн хонжворын азтан хоёр тодорсон юм. 

Энэ удаагийн сугалааны нийт шагналын сан 675 сая 900 мянган төгрөг бөгөөд супер азтан буюу 300 сая төгрөгийн азтан тодроогүй байна. 

Дараагийн тохирол арван хоёрдугаар сарын 18-ны өдөр явагдана.

Иргэдийн хувьд дээрх сугалаанд итгэх итгэл нэмэгдсээр байгаа бөгөөд сугалаа ил тод явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна. Иргэд,

- Анх итгэж байгаагүй. Өөрөө азтан болсоны дараа л итгэсэн. 20000 төгрөг хожсон. Энэ нь ч гэсэн бага гэлтгүй хүний аз. 

- Эхлээд яаж бүртгүүлэхээ мэдэхгүй байсан. Гэхдээ одоо бүртгүүлээд хэзээ азтан болохоо хүлээгээд байж байна.

- Би азтан болоогүй. Гэхдээ ойрын танил хүмүүс азтанг болсонг сонсоод итгэсэн. Өмнө нь яг бүрэн итгэдэггүй байсан бөгөөд одоо өөрөө азтан болох өдрөө хүлээж сууна даа. 

 


Сэтгэгдэл байхгүй байна