Сүүлийн үед цахим хэрэглээг насны хязгааргүй ашиглах болсон нь гэмт хэргийн гаралтад нөлөөлж байна хэмээн цагдаагийн байгууллагынхан үзэж буй.
Өсвөр насныхан ялангуяа цахим гэмт хэргийн золиос болж байгаа юм.
Цахим орчноор бусадтай танилцахгүй байх, хэрвээ танилцсан бол хувийн мэдээллээ өгөхгүй байхыг Цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс үргэлж анхааруулдаг.
Гэтэл анхуурлаад байхад энэ гэмт хэргийн хохирогч аль хэдийн болсон байх бөгөөд хохирогчийн нас залуужиж, тоо нь нэмэгдсээр байгаа юм.
Өмнө нь Улаанбаатар хотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь хуурамч фэйсбүүк хаяг нээж иргэдтэй танилцан дотносох замаар хувийн мэдээлэл, видео бичлэгийг цуглуулсан байна. Энэхүү зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүй байршуулсан.
Эдгээр зураг бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байрлуулж, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан байсныг ийнхүү илрүүлээд байгаа аж.
Бүлэглэн үйлдсэн уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.
Энэ мэтчилэн өөрийн хувиййн мэдээллийг бусдад өгсөнөөр өөрийгөө гэм хэргийн хохирогч болгож байгаа юм. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь сөвөр насныханд эцэг эх нь цахим хэрэглээнд нь хяналт тавиагүйгээс үүдэлтэй гэлцэж байна.
Эцэг эхчүүд хүүхдээ цахим гэмт хэргийн хохирогч болхоос нь хамгаалахын тулд тэдний хэрэглээг хянах шаардлага бий болоод буй.
Сэтгэгдэл байхгүй байна