Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг монголчууд Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр буюу нийтээр тэмдэглэх баярын амралтын өдөр хэмээн тэмдэглэдэг байсныг хэдэн жилийн өмнө болиулж, тэмдэглэлт өдөр гэсэн "статус" зүүх болсон. Үүний оронд Эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдрийг амралтын өдөр болгосон нь ч бас шүүмжлэл, сайшаал дагуулж л билээ.
Харин шинэ засаг буюу МАН-ынхан хэдхэн хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 18-ны УИХ-ын чуулганаар дахин хуулинд өөрчлөлт оруулж, улс тунхагласан өдрийг нийтээр тэмдэглэх баяр ёслолын буюу амралтын өдөр болгож байхаар болсон билээ. Ийн амралтын өдөр болон "эргэн ирээд" байгаа Улс тунхагласан өдөр нь энэ жилийн хувьд бямба гаригт таарч байгаа. Тиймээс арваннэгдүгээр сарын 25-ны баасан гариг рүү шилжүүлж, амралтын өдөр болгох эсэхийг Засгийн газар шийдэх болох нь. Ингээд арваннэгдүгээр сарын 25-ны баасан гаригийн амралтын өдөрт шилжүүлэн, бүх нийтээр амраах эсэх "чухал" асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар шийдэх нь ээ.
Сэтгэгдэл байхгүй байна