Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорнод аймаг дахь эрх бүхий албан тушаалтнууд болон мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтнуудад авлигаас урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, мөн албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргах, ийнхүү мэдүүлэхэд нийтлэг гардаг зөрчил дутагдал, түүнийг давтан гаргахгүй байх талаар мэдээлэл хийж, сургалт зохион байгуулав.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Д.Одонтуяа нар хийсэн байна.
Эх сурвалжhttp://www.iaac.mn/
Авлигатай тэмцэх газрын ажилтнууд хөдөө орон нутагт ажиллаж байгаа билээ. Энэ талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү
Сэтгэгдэл байхгүй байна