Арваннэгдүгээр сарын 26-нд Монголчууд анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдөр юм.
Тиймээс энэ өдрийг тохиодуулан бүх нийтээрээ амрахаар болсон тухай өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл үүнтэй холбоотой маргааш /2016.11.25/ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ныг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуульд тусгасан.
Энэ жил Улс тунхагласны баяр амралтын өдөр таарч буй тул урагшлуулан Баасан гаригт /2016.11.25/ амрах шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн /2016.11.23/ хуралдаанаар шийдвэрлэсэн юм.
Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй билээ.
Гэтэл амрах болсонг иргэд янз бүрээр хүлээж авч байна. Зарим нь сайн хэрэг гэж байхад зарим нь амрах шаардлагагүй гэлцэж байна. Иргэд,
- Амралтын өдрүүдэд хувийн хэвшлийнхний хийж бүтээсэн зүйлсийг иргэд худалдан авснаар орлого нь нэмэгдэнэ. Хувийн компаниудын хувьд баяр ёслол олон болж байвал ашигтай. Ер нь манай ихэнх үйлдвэрүүд хүнснийх учраас орлого нь нилээд нэмэгдэнэ. Хүмүүс хоол иднэ, амралтанд явна, кино үзнэ. Бие биенийдээ зочилно. Ингэхдээ ядаж нэг сав сүү, нэг уут чихэр бариад очно. Тэгэхээр дэлгүүрийн орлого нэмэгдэнэ. Дээр нь ийм хүйтэн, хальтиргаатай үед нийгмийн бүтээмж маш буурсан байгаа. Тиймээс амрах нь зүйтэй гэж бодож байна.
- Энэ өдрийг тэмдэглэхийг дэмжиж байна. Улс орны хувьд чухал өдөр. Ганц хоног урагшлуулсанг зарим хүмүүс буруутгаж байна. Гэхдээ буруутгаад байх зүйл биш. Ганцхан л өдөр ажлаасаа хол амрах тийм бухимдах зүйл ч биш.
- Монголчууд тэмцэж байж хятадын засаг төрөөс автоноит эрх буюу одоогийн Өвөрмонголын статуыг олж авсан юм. Харин 1924-11-26 бол дэлхийд тусгаар тогтнолоо зарлаж гадаад ертөнцөд ЗХУ хүлээн зөвшөөрсөн ,анхны үндсэн хуулиа баталгаажуулсан түүхэн өдөр юм. Энэ бол монголчууд бидний монголоороо бахархах , ахмадууддаа хүндэтгэх гайхалтай мөч.
Сэтгэгдэл байхгүй байна