Маргаан дагуулаад байсан "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ хуралдаж захирлаа томилжээ.
Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ хуралдаж, үйлдвэрийн ерөнхий захирлаар УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнг томилжээ.
Тус үйлдвэрийн 51 болон 49 хувийг эзэмшигч талууд удаан хугацаанд энэ асуудлаар зөвшилцсөнг хүн бүр мэддэг болсон.
Шинэ захирал Х.Бадамсүрэнг үүнээс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад томилох тухай яригдаж байсан бөгөөд тэрээр зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлаар ажиллаж байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна