Далай ламын айлчлалтай холбогдуулан Хятадын талаас 3-4 том айлчлалыг цуцалсан гэсэн мэдээллийг Гадаад харилцааны сайд сэтгүүлчдэд өгөөд буй.
Үүнд Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын айлчлал, ОХУ-Монгол-Хятад гурван талт сайдуудын уулзалт цуцлагдсан байна.
Цуцлагдаад буй айлчлалуудтай холбогдуулан Хятадын талтай ярилцаж зөвшилцөх болно гэдгийг Гадаад харилцааны сайд хэлсэн юм.
Мөн "Далай ламын Монгол улсад хийсэн айлчлалд Засгийн газартай холбоогүй. Зөвхөн Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулсан номын айлчлал байсан" хэмээн онцлон хэллээ.
Сэтгэгдэл байхгүй байна