МҮЭХ –ноос Олон улсын ҮЭ-ийн холбоо, АНДБ-тай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, ажилчид, ажлын байранд үзүүлж байгаа сөрөг нөлөө” цахим судалгааг 2016 оны 10 сарын 15 наас эхлүүлэн 12 сарын 15 хүртэл ХОЁР сарын хугацаанд явуулахаар ажиллаж байна.
Та судалгаанд оролцохдоо www.mongolia-survey.com хаягаар зочлоорой. Судалгааг улс даяар 5000 хүнийг хамруулах ёстой байгаа. Ийм төрлийн судалгааг Филлиппин улсад 2015 оны 6-9 сард явуулсан байна. Үүний дүнд одоо Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ажилтанд асуудлаа шийдвэрлэхэд нь нөхцөл бүрдүүлэх, ажлын байрыг нь хадгалах зорилгоор 10 хоногийн цалинтай чөлөө олгох эрх зүйн орчин бүрдсэн байна. Мөн Австрали улсад төрийн албан хаагчдад 14 хоногийн чөлөө олгох талаар хуульдаа тусгасан байна. Манай улсад ч гэсэн энэхүү судалгаанд хамрагдсанаар гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд тусгаж өгөх юм. Та судалгаанд оролцохыг хүсвэл www.mongolia-survey.com хаягаар зочлоорой.
Судалгаанд 18 насанд хүрсэн хүн бүр оролцох боломжтой
Цахим судлагааг бөглөхдөө дурын компьютер болон гар утсаа ашиглаж болно. Харин гар утсаа ашиглах үед интэрнетийн нэмэлт төлбөр гарч болзошгүйг анхаараарай. Судалгааны асуултанд хариулахад ойролцоогоор 15-20 минут шаардагдах тул Таныг өөрийн ажлаа зохицуулан идэвхитэй оролцохыг урьж байна.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.
Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийлэл ба ажлын байрны асуудал
Сэтгэгдэл байхгүй байна