• Эхлэл
  • Цас цэвэрлэх ажил үргэлжилсээр

Цас цэвэрлэх ажил үргэлжилсээр

2016/11/28

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн ажил хариуцсан албан хаагчид Салхитын Зунжин худалдааны төвөөс Шаргаморьт, Санзайн зам, Хандгайтын зуслан хүртэлх 16 км автозамын болон хажуугийн замын цас мөсийг цэвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын уриалга, Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар байгууллага хамт олон өөрсдийн хариуцсан зам талбайн цас мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар зуслангийн замд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын 45 зам талбайн үйлчлэгчид, Онцгой байдлын хэлтсийн 15 албан хаагч, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тохижилт, үйлчилгээний компаниудын хог тээврийн 20 ачигч жолооч нар нэг бобкат, хоёр ковш, хоёр камаз машин ашиглан цасаа цэвэрлэж байна.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Х.Болормаа газар дээр нь ажлын явцтай танилцаж, цас мөс цэвэрлэх ажлаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаандаа цэвэрлэн дуусгахыг үүрэг болгов. 

Энэ мэтчилэн цас цэвэрлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн пүрэв гаригт Батлан хамгаалахынхан нэгдүгээр хороололын арын замын цасыг цэвэрлэсэн юм. 

Хэдийгээр цас цэвэрлэх ажил үргэлжилж байгаа ч халтиргаа гулгаа их байна. Мөн ахмад настнууд болон бага насны хүүхдүүд харгалзах хүнтэй зам хөндлөн гарахыг сануулж байна.  


Сэтгэгдэл байхгүй байна