• Эхлэл
  • Томуугийн вакцин хийлгээрэй

Томуугийн вакцин хийлгээрэй

2016/11/28

ХӨСҮТ-д томуугийн вакциныг зургаан сартай хүүхдээс эхлээд бүх насныханд хийж эхэлжээ. 

Уг вакциныг эмчид үзүүлсний дараа хийлгэх бөгөөд вакцины насны хүүхдүүд товлолын вакцин хийлгэсэн бол хамтад нь хийлгэж болохгүй аж.

Мөн томуугийн вакцины нэг тунг 15.000 төгрөгөөр хийж байгаа аж.ж

ДЭМБ-аас жил бүрийн томуугийн тархалтыг тандан судалж ямар төрлийн вирус эргэлтэд ихээр байгааг  шинжилж тогтоосны үр дүнд улс орнуудад ямар төрлийн вакцин тараахаа тооцоолдог. Үүний дагуу Монгол Улсад Франц улсад үйлдвэрлэгдсэн томуугийн гурван хэв шинжийг устгах чадвартай вакцин ирсэн байна.

Манай улсын хувьд 2003 оноос эхлэн томуугийн сайн дурын дархлаажуулалтад иргэдийг хамруулж ирсэн бөгөөд энэ жилийн дархлаажуулалт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна