TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч, редактор М.Батбилэгийн эхнэр Г.Наранбилэг нь хүнд өвчний улмаас таалал төгсчээ.
М.Батбилэгийн эхнэрт туслахаар сэтгүүл зүйн салбарын найз нөхөд нь хамтран түүний эхнэрт туслах хандивын аян эхлүүлж байсан билээ.
Түүний эхнэр Г.Наранбилэг зөөлөн эдийн хорт хавдар өвчний улмаас химийн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд бөгөөд эмчилгээг урт хугацаанд хийлгэхгүй бол амь насанд нь халтай гэдгийг БНСУ-ын эмч нар хэлсэн байна.
Эмчилгээ амжилттай явж байна гэсэн таатай мэдээ дуулгаж байсан ч харамсалтай нь энэ сарын 26-27 шилжих шөнө бурхан болжээ.
Гэр бүл, найз нөхөд, хамаатан саданд гүн эмгэнэл илэрхийлье
Ум сайн амгалан болтугай.
Сэтгэгдэл байхгүй байна