Дорнод аймаг дахь "Зөв сонголт" компанийн 20 гаруй ажилтан хордож, дөрвөн хүн амь насаа алдсан хэрэг гараад байгаа. Одоогийн байдлаар тэдгээрийг техникийн спиртэнд хордсон гэж үзэж байгаа. Өмнө нь 2007 онд "Азийн чоно" компанийн архинаас хордож, 15 хүн амь насаа алдан, улс даяар спиртийн бүтээгдэхүүн зарахгүй байх хориг тавигдаж байсан юм.
Аливаад анхаарал болгоомж илүүдэхгүй учраас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан сэрэмжлүүлгийг хүргэж байна.
ТЕХНИКИЙН ЗОРИУЛАЛТТАЙ СПИРТИЙН ХҮНИЙ БИЕД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ:
Хордлогын шинж тэмдэг илэрнэ
Бөөрний ажиллагаанд хүндрэл учруулна
Амьсгал зүрх судасны үйл ажиллагааг зогсооно
Элэг гэмтээнэ
Хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулна
Үхэлд хүргэнэ
Сэтгэгдэл байхгүй байна