Энэ сарын 3-нд баруун болон төвийн аймгийн нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгийн зүүн хэсэг төв болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Бусад хугацаанд цас орохгүй бол салхи шуурганы хувьд 3-нд ихэнх нутаг, 4-нд говь талын нутгаар секундэд 16-24 см хүрч ширүүснэ.
Агаарын хэмийн хувьд ойрын өдрүүдэд харьцангуй хүйтний эрч сулавтар байна.
Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Байтаг уул орчмоор шөнөдөө 21-26, өдөртөө 13-18 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж зэрэг голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэмийн дулаанб айх бол бусад нутгаар шөнөдөө 11-26 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн байх аж. Харин 4-нд ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө хүйтрэх шинжтэй байна.
Сэтгэгдэл байхгүй байна