Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогцэций суманд газар хөдлөлт болсоны улмаас тус газар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байсан ч цуцалжээ.
Тодруулбал, өнгөрсөн баасан, бямба гарагт дараалан 2.4-3.8 магнитуттай 20 удаагийн газар хөдлөлт болж, тус сумын цахилгааныг хязгаарлаж, иргэдийг барилга байгууламжаас гаргах ажлыг зохион байгуулсан.
Улмаар тус суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан бөгөөд нөхцөл байдал харьцангуй тайван, ахин чичирхийлэл мэдрэгдээгүй учраас аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалжээ.
Сэтгэгдэл байхгүй байна