Боловсролын зээлийн сангаас оюутнуудад зориулан оюутны хөгжлийн зээлийг олгохоор болсон бөгөөд өнөөдрөөс /2016.12.05/ эхлэн Голомт, ХААН, Хас, Улаанбаатар хотын банк, Капитрон, Төрийн банкуудаар дамжуулан олгож эхэлнэ.
Зээлийг жилийн таван хувийн хүүтэй олгох юм.
Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-4 курсийн оюутнууд хамрагдах боломжтой. Гэхдээ тодорхой шалгуур хангасан байх байх шаардлагатай ажээ.
Зээлд хамрагдахыг хүссэн оюутнууд дараахь материалыг бүрдүүлэх юм байна.
-Зээл хүссэн өргөдөл
-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /
-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлэн банкинд хандах юм байна.
2016-2017 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн зээлд зориулан 90 тэрбум 2017-2018 оны хичээлийн жил 110 тэрбум төгрөг төсөвлөөд байна.
Сэтгэгдэл байхгүй байна