• Эхлэл
  • Гурван явган зорчигч зам тээврийн осолд өртжээ

Гурван явган зорчигч зам тээврийн осолд өртжээ

2016/12/05

Замын халтиргаа гулгаа ихтэй байгаа үед жолооч нар хурдаа тохируулан явахыг холбогдох байгууллагаас анхааруулаад байгаа.

Гэсэн хэдий ч хурдаа тохируулаагүйгээс мөн явган зорчигчдод зам тавьж өгөөгүйгээс болж зам тээврийн осол гарсаар байгаа юм. 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны жижүүрт нийт 533 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 426 дуудлага бүртгэгдсэн байна. 

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 17 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 20 хүн хүнд хөнгөн гэмтсэн ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан гурван жолооч байсан бол үүний улмаас гурван явган зорчигч осолд өртжээ.

Мөн дөрвөн хүүхэд ослын золиос болсон байна. 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Иймд Замын цагдаагийн албанаас зам тээврийн хөдөлгөөнд хүүхдээ хараа хяналтгүй оролцуулахгүй байх, суудлын бүсийг хийж занших, жолооч нарт согтууруулах ундаа уусан үедээ жолоо барихгүй байх, явган зорчигч нар зөвшөөрөгдсөн газраар зам хөндлөн гарч аюулгүй байдлаа хангахыг  тус анхааруулж байна. 


Сэтгэгдэл байхгүй байна