Хотын захиргаанаас зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг ОХУ-ын дипломат ажилтан зодсон талаар мэдээллэж байсан.
Тэгвэл хотын захиргаанаас энэхүү цэнгүүнийг зохион байгуулаагүй, нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй гэж мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 22-ны өдөр “One event Нall”-д болсон цэнгүүнд бусад зочид шиг урилгаар оролцсоныг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн байна.
"Аз жаргалтай Улаанбаатар" цэнгүүнийг “Аз жаргалтай залуус” залуучуудын клубээс зохион байгуулсэн гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл байхгүй байна