• Эхлэл
  • Агсам тавьсан өвөөгөө хутгалжээ

Агсам тавьсан өвөөгөө хутгалжээ

2016/12/06

Сүүлийн үед гэмт хэргийн гаралтын тоо буурсан гэх боловч бодит байдал дээр тийм биш бололтой.

Нийтийн тээврийн унаанд суухаар эд зүйлсээ халаасны хулгайчид алдана, орой үдэш гэр рүүгээ харьж явахад дээрэмдэнэ гэхчилэн нийгэмд асуудал их бий. 

Мөн архидалт газар авсаар байгааг мартаж болохгүй. Архдалтын насжилт залуужсаар байгаа нь маш харамсалтай хэрэг.

Монгол Улсын ирээдүй болсон залуус архинд живж байна. 

Мөн архидалтаас болж гэмтэж бэртэх, хэн нэгнийг гэмтээх, амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй байна.

Архдалттай холбоотой хэрэг гарсан байна. Тодруулбал, 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг, Эрдэнэтолгойд оршин суух 57 настай А-ийг зээ хүү Ч нь өнгөрсөн ням гаригт хөнөөжээ.

“Манай хүү өвөөгөө хутгалчихлаа” гэх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход талийгаач А цээжнийхээ баруун хэсэгт мэсний шархтай байж. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч цус их алдсаны улмаас нас барсан байна.

Хэргийн газарт А нь архи ууж, агсам тавьсанд 12 настай зээ хүү нь дургүйцэж ийнхүү дээрх харамсалтай үйл явдал болжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас хар өнгийн бариултай, ахуйн хэрэглээний хутга зэрэг эд мөрийн баримт хураан авсан байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж буй аж.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, гэр бүлдээ агсам тавих явдал цөөнгүй бий. Үүнээс болж гэр бүл салалт, амь насаараа хохирох, хүүхэд өнчирөх гэх асуудал хөндөгдөж буй. 


Сэтгэгдэл байхгүй байна