• Эхлэл
  • Тусгай дуут дохио хэрэглэсэн жолоочийг торгожээ

Тусгай дуут дохио хэрэглэсэн жолоочийг торгожээ

2016/12/07

“Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын хэмжээнд хяналт шалгалтын ажлыг өнгөрсөн сард зохион байгуулсан билээ.

Дээрх шалгалтын арав хоногийн хугацаанд Нийслэлд тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам зөрчсөн 42 зөрчил илрүүлж, хуулийн дагуу 45 жолоочид 4.1 сая төгрөгийн ногдуулсан байна.

Мөн журам зөрчсөн, буруу өнгийн гэрэл ашигласан, зөвшөөрлийн хугацаа дууссан зөрчил бүхий 22 тээврийн хэрэгслийн гэрчилгээг ЦЕГ-ын Лицензийн төвийн Зөвшөөрөл хяналтын хэсэгт шилжүүлж, “Сидней Монголиа констракшн” ХХК, “Хас транс” ХХК, “Авто гранд мастер” ХХК, Засгийн газрын авто бааз, “Бүргэд” хамгаалалтын албаны тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах талаар хугацаатай мэдэгдэл өгчээ.

Орон нутагт тусгай дуут болон гэрэл дохио тавьж ашиглаж буй 81 аж ахуй нэгж байгууллагын 146 тээврийн хэрэгслийг шалгаж, зөвшөөрлийн хугацаа дууссан дөрвөн зөрчлийг илрүүлж, Онцгой байдлын газар, хүн эмнэлэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, мэргэжлийн хяналт, авто зам засвар арчлалтын автомашинуудын зөрчлийг арилгуулах мэдэгдэл хүргүүлсэн байна.

Түүнчлэн тусгай дуут болон гэрэл дохио тавьж ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарыг сургалтад хамруулжээ.


Сэтгэгдэл байхгүй байна