• Эхлэл
  • НДҮЗ-ийн гишүүдийг томилоход хууль зөрчихгүй байхыг сануулав

НДҮЗ-ийн гишүүдийг томилоход хууль зөрчихгүй байхыг сануулав

2016/12/07

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн МҮЭ-ийн холбооноос санал болгосон хоёр төлөөллийг хасч Монголын Ахмадын холбоо, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Монгол даатгал” ХХК-ийн төлөөллийг дэмжсэн байна.

Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “Даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн 3 хүн” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж МҮЭ-ийн холбоо үзэж байна.

Иймд дээрх хуулийн заалтыг баримтлан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох саналыг УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын намын бүлгүүдийн дарга нарт хүргүүлээд байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна