НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол өнөөдөр /2016.12.18/ арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тохиож энэ оны сүүлчийн сугалааны азтануудыг тодруулсан юм.
Энэ оны сүүлчийн тохиролд арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд бүртгэгдсэн буюу нийт 6,016,028 сугалаа оролцжээ. Харин шагналын сан 675,000,000 төгрөг бол супер шагналын сан 350 сая төгрөг байсан юм.
НӨАТ-ын урамшууллын тохирлоор,
20 мянган төгрөгийн азтан 5,392
100 мянган төгрөгийн азтан 611
500 мянган төгрөгийн азтан 52
4 сая төгрөгийн азтан 6
20 сая төгрөгийн азтан 0
100 сая төгрөгийн азтан 0 тодорчээ.
Сүүлчийн тохирлоор 20 сая, 100 сая төгрөгийн азтан болон супер шагналын эзэн тодорсонгүй. Ингэснээр супер шагналын сан 400 сая төгрөг болсон байна.
Энэ удаагийн сугалааны тохирлоор Улаанбаатар хотоос хамгийн олон буюу 5243 азтан тодорчээ.
Сэтгэгдэл байхгүй байна