• Эхлэл
  • С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал маргааш болно

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал маргааш болно

2016/12/20

Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийг шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид маргааш 10.00 цагт болхоор товлогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх юм.

Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт болсон ч шүүгдэгчид, хохирогчдын өмгөөлөгч нар хэргийн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, зарим гэрчийг заавал шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасны дагуу хойшилсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн хувьд "Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан" гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир "маш нууц"-д хамаарч байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин