• Эхлэл
  • Шүүх хурал:Ялын тогтоолыг уншиж сонсгоно

Шүүх хурал:Ялын тогтоолыг уншиж сонсгоно

2016/12/26

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж, өнөөдөр 10.00 цагт эхэлж, саяхан өндөрлөө. Журмын дагуу ажлын өдрүүдэд ажлын цагаар шүүх хурал үргэлжилж байгаа ч өнгөрсөн баасан гаригт 22,00 цаг хүртэл үргэлжилсэн. Өнөөдөр мөн 20.00 цаг хүртэл үргэлжлээд завсарлалаа. Шүүх хурал маргааш 10.00 цагт эхэлнэ.

Хурлын эхний өдөр яллах дүгнэлтийг танилцуулж, шүүхийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Харин хоёр, гурав дахь өдөр шүүгдэгчдийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгийг сонссон бол өнөөдрийн хуралдаанаар шүүгдэгчийн эцсийн үгийг сонссон  гэсэн мэдээлэл байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүх хурал шүүхийн хэлэлцүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, нотлох баримт шинжлэх, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны шүүмжлэл, шүүгдэгчийн эцсийн үг, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргах гэсэн үе шаттай үргэлжилнэ хэмээн заасан байдаг. Тиймээс хурал үндсэндээ төгсгөлийн шатандаа орж байна гэсэн. Тиймээс маргаашдаа багтаан шүүхийн тогтоолыг уншиж сонсгох байх гэсэн мэдээлэл байна.

Хэрэгт холбоотой улсын нууцад багтах нотлох баримтуудыг шүүгч, шинжээчид өнгөрсөн баасан гариг /2016.12.23/-аас эхлэн 12 цагийн хугацаанд үргэлжилсэн ч нотлох баримтуудыг шинжилж дуусаагүй гэж байсан. Мөн шүүх хурал эхлэснээс хойш хуралд хоёр гэрч оролцоно гэсэн мэдээлэл гарч байсан бол 10 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг, онцгой, шүүхийн шинжээчдээс тусгайлан тайлбар авсан гэсэн мэдээлэл байна.

Цагдан хорих 461 дүгээр ангид цагдаа, тагнуул, шийдвэр гүйцэтгэх байгууллагын онцгой хамгаалалт дор хаалттай явагдаж байгаа. Хэрвээ дарааллын дагуу маргааш шүүхийн шийдвэрийг танилцуулах бол шүүх хуралдааны эхлэл, төгсгөлийг сурвалжилж болно гэсний дагуу хэвлэлийнхнийг оролцуулах магадлалтай. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт шууд яллах тогтоолыг уншиж танилцуулах магадлалтай байна. Мөн хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж  магадгүй гэсэн таамаг ч мөн байгаа билээ. 

Шүүх хуралд хэн, хэн гэрчээр оролцож, ямар мэдүүлэг өгсөн болоод нотлох баримтуудаар юу дэлгэгдсэн, шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнд ямар хариулт, тайлбар өгсөн зэрэг нь нууц хэвээр байна.

А.Ану

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

Иргэд: Хаалттай, нууц нэрээр ял тулгах гэж байна

Шүүх хурал:С.Оюуны хүсэлтийг хүлээн авсангүй

Шүүх хурал маргааш үргэлжилнэ

С.Зоригийн үхэлтэй холбоотой хүн амины 10 хэрэг

С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн ээлжит дуулиан

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна