Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Монгол болон Оросын цэрэг техникийн хамтын ажиллагаа 1921 оноос эхэлсэн түүхтэй бөгөөд цэргийн техникийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оны 12-р сард ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас цэргийн техник зэвсэг хүлээн авсны дотор Э-72А танк 100 нэгж, 40 нэгж хуягт тээвэрлэгч БТР-70 М, 20 нэгж БТР-80 байсан юм.
Armyrecognition.com-ын мэдээлснээр 1-р сарын 24-ны өдөр Монгол улс Т-72А байлдааны танк болон холбогдох техник хэрэгслийг хүлээн авсан байна. Техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолд Монгол улсын Батлан хамгаалахын сайд болон Орос улсаас Монгол улсад суух цэргийн атташе нар оролцжээ.
Хоёр орны хоорондын харилцаа коммунист эрин үеэс эхэлсэн бөгөөд цэрэг техникийн хамтын ажиллагааны түүх 1921 оноос эхэлжээ. Одоогийн байдлаар хоёр орны цэрэг техникийн хамтын ажиллагаа 2004 оны Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хөтөлбөр болон 2014 оноос эхэлсэн дунд хугацааны Орос-Монголын “Цэрэг техникийн хамтын ажиллагааны” хүрээнд явагдаж байгаа юм.
T-72A нь Т-72 танкны сайжруулсан хувилбар бөгөөд лазерын шинэ зай хэмжигч ТПД-К1, 125 мм-ийн 2А46 шинэ их буу, V – 46-6 хөдөлгүүрээр тоноглогджээ.
Англи эхийг энд дарж уншина уу
For Mongolian version please click here


Сэтгэгдэл байхгүй байна
сонголт хийх боломж нөхцөл нь сонгуулийн хуулиараа хориотойл байгаа шүү дээ.Яагаад гэхээр сонгуулийн амин чухал эрх болох нэр дэвшүүлэх эрхийг намууд булаагаад авчихсан сонгогчид нэр дэвшүүлэх эрх эх оронч шударга хүнийг гаргаж ирэх боломж байхгүй.Намууд гадны улсын эрх ашигт үйлчилсэн саарал,хар,шарга,”чононуудын нэрийг дэвшүүлэхэд сонгогчид хоосон рекламанд нь төөрөлдөннь сайн,энэ нь муу гэж маргалдсаар саналаа өгнө.Үр дүнд нь нэгтом ”боохой” л гарч ирээд инээд алдаад зогсож байх биздээ Дургүйцсэн сонгогч сайндаа л сонгуульд оролцохгүй гэнэ Тэр эсэргүүцэл нь ямарч нөлөөгүй олонхийн саналаар сонгууль хүчинтэй боллоо гэнэ жж”боохой” л
Хятад ч ялгаагүй, яаж ч муудлаа гээд хажуугаас нь холдоод явж чадахгүйгээс хойш хоёр хөрштэйгөө эвтэй байх нь зөв. Тэр тусмаа дэлхий дахины улстөр, эдийн засгийн том бодлогыг тодорхойлж байдаг 2 их гүрэн. Удахгүй Казахстантай бас учиртай харьцаж эхлэх хэрэгтэй болно доо. Харин бид өөрсдөө сонголтоо зөв хийж аль нэг улсыг хэт дэмжиж эх орноо зарахаас буцахгүй этгээдүүдийг төрд гаргахгүй байх хэрэгтэй. Улс орноо авч явж чадахгүй, хувийн амбиц хөөсөн нөхдийг сонгож дээрээ гаргасаны уршигийг олон жил хүртлээ. энэ сонгуулиар л үүнийг өөрчилмөөр байна.