Эрдмийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрөгч даваа гаригт буюу энэ сарын 15-нд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 25-ны орой 18.00 цагт бүртгэл хаагдах аж.
Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 36207 хүүхэд ЕБС төгсөж байгаа юм. ЭЕШ-д шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалт зайлшгүй өгөх бөгөөд шалгалтаас 400 буюу түүнээс дээш оноо авч байж бусад шалгалтыг өгөх боломж нээгдэх юм байна.
Үүнээс гадна Их дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам, босго оноо харилцан адилгүй байдаг.
Ингээд ЕБС төгсөгчдийн элсэн орохыг хүсэж буй Их дээд сургуулиудын босго оноог сонирхуулъя.
Үүнээс гадна шалгалтад цахим хуудасаар бүртгүүлэх боломжтой юм байна. /Шалгалтад бүртгүүлэх цахим хуудас-http://eyesh.eec.mn/reg/
Мөн төгсөгчид бүртгэлийн хугацаанд багтааж бүртгүүлэхийг БСШУЯ болон БҮТ-өөс (Боловсролын үнэлгээний төв) анхааруулж байгаа бөгөөд хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг ч мөн анхааруулжээ.
Түүнчлэн БСШУЯ-наас энэ сардаа багтаагаад нийслэлийн бүх ЕБС-иуд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулах юм байна. Шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас зэргийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2016 оны тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой аж.
Сэтгэгдэл байхгүй байна