Нийслэлийн Сүхбаатар дүүргийнхэн өнгөрсөн онд хийсэн онцлох 10 ажлаа зарлажээ. Онцлох ажлуудыг доорх хэсгээс харна уу. Дашрамд сануулахад INFOMONGOL.MN нийслэлийн дүүргүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байгаа билээ.
Сүхбаатар дүүрэг 20.8 мянган га газар нутагтай, 20,36062 айл өрхтэй, 136,424 хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг. Тус дүүрэгт төр захиргаа, соёл боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг.
Сүхбаатар дүүрэгт Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, элчин сайдын яамд, НҮБ, Дэлхийн банк, Азийн сан зэрэг төрийн болон олон улсын байгууллагууд, Ардчилсан нам, Монгол ардын нам зэрэг улс төрийн нам эвсэл холбоодын 30-аад байгууллага байрладаг. Мөн Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Эрүүл Мэндийн Шинжлэх ухааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын Боловсролын их сургууль зэрэг их дээд сургуулиуд, Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг зэрэг 6,276 байгууллага, аж ахуйн нэгж тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна.
Бусад дүүргүүдийн талаарх мэдээллийг энд дарж уншина уу.
Сэтгэгдэл байхгүй байна