• Эхлэл
  • Монгол дахь химийн хаягдлыг шийдвэрлэхэд Хятад тусална

Монгол дахь химийн хаягдлыг шийдвэрлэхэд Хятад тусална

2016/02/29

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Монгол улсын БОНХАЯ-ны сайд Н.Батцэрэг өнгөрсөн долоо хоногт Хятадын БОХ яамны сайн Чень Жининий урилгаар албан ёсны айлчлал хийв.

Айлчлын үеэр сайд Н.Батцэрэг Япон, Хятад болон ажиглагчийн зүгээс Өмнөд Солонгосын сайд нарыг оролцуулсан химийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдхүүний тээвэрлэлт, хадгалалтын талаарх гурван талт хамтын ажиллагаанд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Химийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний ихэнхийг Хятадаас нийлүүлдэг учир уул уурхайн салбарт ашиглагдаагүй химийн бүтээгдэхүүнийг устгах тал дээр хамтран ажиллахыг санал болгож байгаа талаар сайд ярьжээ. 2014 оны байдлаар Монголын компаниуд хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангаагүй ихээхэн хэмжээний химийн хаягдлыг хадгалж байгаа бөгөөд тухайлбал, "Петрочайна Дачин Тамсаг" компани 500 орчим тонн, Зонхэутиан компанид 300 орчим тонн химийн хаягдал байгаа ажээ.

Сайн Чэнь Жининь хоёр орны найрсаг хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа гэдгийг тэмдэглээд хөгжиж буй орнуудын хувьд байгаль орчны салбар эн тэргүүнд тавигдах болсон гэлээ. “Бид биоэкологийн асуудлууд, үүний дотор усны нөөцийг онцгой анхаарч усны нөөцийн талаархи шинэ хуулийг батлахаар төлөвлөөд байна. Нөгөө талаас түүхий нүүрсийг ашиглах замаар цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулахын тулд техникийн шинэчлэлт хийж байна” гэж сайд хэлээд химийн хорт бодисыг устгах талаар тавьсан Монголын саналыг шийдвэрлэх зорилгоор энэ тал дээр хамтран ажиллах боломжтой" гэлээ.

Сайд Чен Жининь мөн цөлжилт, шороон шуурга зэрэг хоёр оронд тулгараад байгаа экологийн асуудлууд дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Талууд мөн “Монгол Хятадын хил залгаа орших бүс нутгийн шороон шуурга болон цөлжилтийн үнэлгээ болон мониторингийн төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.  Нийт 600 мянган доллар буюу 3,9 сая юаний төсөвтэй төслийг Хятадын байгаль орчны академи болон Монгол улсын Ус цаг уур, хяналтын үндэсний хүрээлэн хамтран боловсруулсан бөгөөд  Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм.

Сайд нарын хэлэлцээр эдийн засаг болон экологийн бусад асуудлуудаар өндөрлөжээ.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 13