• Эхлэл
  • Энэтхэгийн 1 тэрбумын зээл удахгүй шилжинэ

Энэтхэгийн 1 тэрбумын зээл удахгүй шилжинэ

2016/03/01

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5-р сард Монгол улсад айлчлах үеэр нэг тэрбум ам.долларын зээл олгох тухай мэдэгдсэний  дагуу Энэтхэг болон Монгол улсууд хэлэлцээр эхлэхээр болжээ.

“Монголын төлөөлөгчид 3-р сард Энэтхэгт ирж Ерөнхий сайд Модигийн амласан ихээхэн хэмжээний зээлийн шугамд хамрах салбаруудыг тодорхойлохоор болсон” гэж Энэтхэг улсын Монголын талаар баримтлах бодлого хариуцсан мэргэжилтэн Хинду сонинд ярьсан бөгөөд Монгол болон Энэтхэгийн дээд хэмжээний хэлэлцээрээр дэд бүтэц, мэдээллийн технологи болон боловсролын төслүүдэд онцгой анхаарал хандуулна гэв.

Ерөнхий сайд Модигийн Монголд айлчлал хийснээс хойш есөн сарын дараа эхэлж байгаа Энэтхэг Монголын хэлэлцээр нь маш ач холбогдолтой гэж үзэж байгаа ажээ.

Энэтхэг улс Монголд одоогоор 20 сая ам.долларын зээл олгоод байгаагийн 1,5 сая долларыг мэдээллийн технологийн зөвлөхийн төсөлд ашиглажээ. Монголын зээлийн шугам дээр ажиллаж байгаа Эксим банкны төлөөлөгч Монгол улсад олгох нэг тэрбум долларын ихэнхийг дэд бүтцийн төслүүдэд зориулахаар төлөвлөж байгаа гэсэн байна.

Эх сурвалж: thehindu.com

Каллол Бхаттачержи

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    tsoorhoi shanag alga bolohvii
    2016 оны 03 сарын 03