• Эхлэл
  • “Нэг тэрбумаараа тэмцэе!” хөдөлгөөн өрнөж байна

“Нэг тэрбумаараа тэмцэе!” хөдөлгөөн өрнөж байна

2016/03/01

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Монголын Эмэгтэйчүүдийн Сан дэлхийн хоёр зуу гаруй оронд 2013 оноос эхлэн жил бүрийн 2-р сараас Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Олон Улсын Өдөр 3 сарын 8-ныг хүртэл охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг таслан зогсоохыг шаардсан One Billion Rising буюу "НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЭЕ!" хөдөлгөөнийг өрнүүлээд байна. Монгол улс ONE BILLION RISING MONGOLIA кампанит аяныг уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх замаар хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд залуусын оролцоог нэмэгдүүлж, тэдний хандлагыг өөрчлөх зорилготой энэ аяныг дэмжиж байгаа бол Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн Хаан Банк 503 103 9208 дансаар хандив өргөөрэй.

Дэлхий дахинд 3 эмэгтэйн тутмын 1 нь амьдралдаа ямар нэгэн хүчирхийлэлд өртдөг гэсэн албан ёсны тоон мэдээ байдаг. Энэ нь дэлхийн 7,3 тэрбум хүнээс НЭГ ТЭРБУМ ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ байна гэсэн үг.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 13