Хорио тогтоолоо

2016/03/01

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Хорио цээр тогтоолоо Хонины цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Баруун- урт суманд нэгдүгээр сарын 11-нд оношлогдсон.

Иймд өнгөрсөн нэгдүгээр сарын 18-ны хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан сумд, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Дорнод аймгийн Баянтүмэн сум, Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ, Айраг, Сайхандулаан, Төв аймгийн Баяндэлгэр, Баянчандмань зэрэг таван аймгийн 24 суманд бүртгэгдээд байна.

Мөн Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн заагт хоёрдугаар сарын 25-ны өдөр цэцэг өвчин оношлогдож Баянзүрх дүүргийн Засаг даргын А/68 дугаар захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага дээндийн амны Ямаахайн тохойн хэсэг газарт 21 хоногийн хорио цээр тогтоолоо.

Цаашид өвчний тархалт нэмэгдэж болзошгүй, хүн, мал амьтан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр нутаг дэвсгэрт дамжин тархах эрсдэлтэй байгаа тул ард иргэдийг малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол өвчний шинж тэмдэг илэрсэн нутаг дэвсгэрт зорчихгүй, малын гаралтай түүхий эд, арьс ширийг худалдан борлуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс болон мэргэжлийн хяналтын хэлтсээс анхаарууллаа.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна